Л.Энх-Амгалан: Хүүхдийн мөнгийг халамж гэж үздэг

2024 оны 9 сарын 29

Arslan.mn
Засгийн газраас ирэх 4 жилд өөрийн удирдаж буй салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүд, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар  мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Улсын төсөвт халамжийн зардал өндөр байна, Монгол Улсыг халамжийн улс болсон гэх шүүмжлэл их байдаг. Саяхныг хүртэл хүүхдийн мөнгийг халамж гэж үздэг байсан. Халамжийн зардал 2.2 их наяд төгрөг байхад хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд төгрөг байна. Хүүхдийн мөнгө, одонтой ээж, насны хишиг гэх мэт нийгмийн хамгааллын бодлогуудыг Халамжийн хуулиар зохицуулж байснаас халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл гарсан байх. Цаашид аль нь халамж, аль нийгмийн хамгааллын бодлого вэ гэдгийг ялгаж, тогтолцооны шинэчлэл хийнэ.

2024 оны байдлаар халамжийн зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч, 72.3  хувь нь халамж шаардлагагүй өндөр орлоготой ахмадууд, ээжүүдэд гэх мэт зорилтот бус бүлгийн иргэдэд чиглэсэн байна. Энэ бол үр ашиггүй, зорилгодоо нийцээгүй бодлого юм.

Өнөөдөр Монголын том групп компанийн захирлуудын эхнэрүүд цалинтай ээж, хүүхэд, ач зээ нар нь хүүхдийн мөнгө авах шаардлагатай юу? гэсэн асуулт тулгарч байна гэсэн үг. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

Дэлхийн банкнаас анхааруулж буй гол зүйл нь танай улсын халамжийн бодлого зорилтот бүлэгтээ онож хүрэхгүй байна гэдэг. Цаашид Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Халамж нэрийн дор өгч байгаа Цалинтай ээж, Алдарт эхийн одонгийн мөнгө, Хүүхдийн мөнгийг эргэн харж тогтолцооны хувьд өөрчилнө. "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659172
0 эможи

Зочин
2024-09-30 07:34
Талоноор хоол хүнс өгдөгөө зогсоо
Зочин
2024-09-30 01:04
Хүүхдийн мөнгө халамж биш бхаа ямар ч улс орох хүүхдээ дээдэлж янз бүрийн хэлбэрээр хүүхдийг дэмждэгийн бна лээ манай монгол ч гэсэн дээр үед л хүүхдийн мөнгө өгдөг бсан шүү энэ мөнгө бол эдний ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт бх шүү сайдаа нэгийг бодож мөнгө бүү харамлаарай хөөрхөн үрсүүдээс
Зочин
2024-09-29 18:08
ӨНДӨР ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДАД ТЭТГЭВЭР НЭМЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙЭЭЭЭ.. Бага ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУД ЭМ ТАРИА ИДЭЖ УУХ ДАА ТЭТГЭВРИЙН 650000 ТӨГРӨГ ХААНА Ч ХҮРЭХГҮЙ БАЙДАГ НЬ НУУЦ БИШ ШҮҮДЭЭ. ЭНЭ ХӨГШЧҮҮЛИЙН ТЭТГЭВРИЙГ ХАРИН САЙН НЭМЖ ӨГӨХ НЬ ЗӨВ ШҮҮ САЙН АНХААРААРАЙ САЙД АА
keyboard_arrow_up