Ерөнхий сайд Үндэсний орон сууцжуулалтын хороог ахална

2024 оны 9 сарын 24

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлахаар болжээ.

Тэрбээр албан ёсны цахим хуудастаа "Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов.

Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн билээ.

Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон сууцжуулалтын асуудлыг нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал хэмээн үзэх болов. Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659076
0 эможи

Зочин
2024-09-25 08:56
Одоо болио, яасан их ахлах дуртай этгээд бэ! Чадах юм байхгуй, монголын ирээдуй боловсролыг ундсээр нь самарч байгаа мулгуу хун!!!
keyboard_arrow_up