Харааны шил тараахаас илүүтэй тойргийнхоо 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиуддаа анхаарал тавиач Н.Учрал сайд аа!

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нь 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгинохайрхан дүүргээс  хоёр ч удаа сонгогдсон.  Гэтэл  өдгөө нийслэлийн 62-р  сургуулийн өргөтгөлийн барилга нь ЗУРГАА дахь жил өнгөрчихөөд байхад ашиглалтад ороогүй хэвээр байгааг та мэдэж байгаа юу? Тус дүүргийн зарим сургуулиуд одоо хүртэл гурван ээлжээр хичээллэснээс үүдэж, бага ангийн сурагчдын хичээл 19:00-20:00 цагийн хооронд тарж, гэртээ 21.00 гэж харьж байна. Айлын хүүхдүүдийн ангид чихэлдэн байж хувааж суугаад арай хийж хичээлдээ явсаар одоо зургаа дахь жилдээ орж байгаа нь энэ юм. 

Гэтэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нь ингээд хорооны халамжийн мэргэжилтэн шиг харааны шил тараагаад хэдэн тэтгэврийн хөгшид, хараа муутай иргэдээр өөрийгөө рекламдаад явах нь зохимжтой юу. Энэ ажлыг дүүрэг хороодын эрүүл мэндийн ажилтнууд, нүдний эмч нар хийчихнэ биз ээ.

Энийгээ бас "Амлалтаа биелүүлж байна" гэж онцолжээ. Харааны шил амласан болохоор нь түүнийг сонгосон юм байх даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658915
0 эможи

Conscience
2024-09-17 14:21
Haraany chiliig emchiin zaavraar hereglej bolohoos bich erh medeltei hen negen tugeedeg Ed arai ch bich bailtai. Yaduu zuduu amidraltai humuusiig hahuuldah yumaa olj dee huurhii... Ungursun namar ovog neree manduulsan haluun sav tugeegeed baisant. Unuugiin humuusiin hereglee sonirhol IH uur Bolson. Ajildaa sudalgaatai baival ayandaa ur dund hurch uragchilna. Tsaachdaa iim novchiin yum buu hiigeesei. Tany uuriin hereglee iim novchiin gej uu? Arai ch dee...
Зочин
2024-09-16 21:44
Наад боловсролын асуудлаа Энх-амгаланд тавих хэрэгтэй. Хамгийн сайн ажилласан гээд шоудаж, салбар самарсан нь ил болоод л байх шив!
Зочин
2024-09-16 19:59
Бүүр нэг сандал суудал хөөсөн гам дагасан бузрууд
keyboard_arrow_up