ХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт нүүлгэхээр болж, өнөөдөр байр хүлээлцэх ажил хийгдэж байна

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагынх нь хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас /2024.09.11/ гаргасан. 

Тэгвэл ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байрлуулах Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулж өнөөдөр Төрийн өмчийн хорооны албан тушаалтнууд тус аймагт хүрэлцэн очсон бөгөөд яамны үйл ажиллагааг явуулахад зориулсан байр хүлээлцэх ажил хийгдэж эхэлжээ.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658872
1 эможи

Иргэн
2024-09-16 14:02
Ж.Энхбаяр бяртай юмаа. Дарханд 15жил хийсэн спортын ордны бүтээн байгуулалтыг дээрэмдээд яамаа оруулж чадаж байна ш дээ.
Зочин
2024-09-15 12:59
Зөв шийдвэр,дараа нь их дээд сургуулиудаа орон нутгууд руу нүүлгэж байж түгжрэл арилна
Маш зөв
2024-09-15 11:27
Энэ яам, харьяа газруудтайгаа хотод 100 жил боллоо. Мал аж ахуй хөгжсөнгүй, Монголын малд Япончууд санаа зовж, мал эмнэлгийг өчнөөн төслөөр дэмжлээ, хэдэн арчаагүй багш нар нь л Японоор баахан зугааллаа. Малчид зүдэрч бна, тариачид ядарч бна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэй, мэдлэг ихтэй энэ олон хүн аймгууддаа очиж хажууд нь байж тусламаар бна. Хоорондоо ойрхон байна гээд бгаа бол харьяа агентлагуудыг нь Булганд, Сэлэнгэд аваачаарай.
Зочин
2024-09-15 03:08
Тэнэг хүүрнүүд юмаа, нээрээ. Эхлээд энэ олон захуудаа хотоос гаргаач. 100 айлыг хотоос гаргана гэж яриад 20 жил боллоо штээ.
зочин
2024-09-14 23:17
төрийн яам бусад яам байгууллагатай ажиллахаар бол хот явах уу,байнга
Зочин
2024-09-14 23:01
Гэр бүл салалт нэмэгдэх нь дээ.
Амин
2024-09-14 13:28
Зөв зөв, Хэзээ хот байгуулахдаа хүн бүрт зориулсан ажлын байр бэлдэж байсийн, хотод зохицох хүн ам нь суурьшдаг.Зөв бүх үйлчилгээг цуг нүүлгэ, кокко кола, АПУ, Мобиком, Си юу, Номин, зэрэг том үйлдвэрүүд,сайн сургуулиуд,Их сургуулиуд иж бүрнээр нь нүүлгэ. Татварын болон тээврийн хөнгөлөлт эдлүүл, тэгж байж нийслэлийн түгжрэл багасаж орон нутаг хөгжинө. Одоо зайнаас ажиллах боломж бүрдсэн.
Зочин
2024-09-14 08:19
Зөв дэмжиж бна, Хөдөө аж ахуйн чиглэлийн бүх байгууллагыг Дарханд, инженерүүдийг Эрдэнэтэд шилжүүлээсэй
Зочин
2024-09-14 08:17
Зөв дэмжиж өна, одоо сургууль, хүрээлэн гэх мэт Хөдөө аж ахуйн чиглэлийн бүх байгууллагыг нүүлгэх хэрэгтэй.
Бадам
2024-09-14 02:35
Яаманд ажиилахаа больчихгүй юү. Мэргэжитэн зөндөө олдоно ХААИС, хүрээлэнгүүдээ бам нүүлгэх хэрэгтэй
Нэр.Г.Бадарч
2024-09-13 23:06
Сэтгэгдэл.Их л өвөрмөц шийдэл байна. Нүцгэн Яам нүүж ирээд бүтээлч байх нь юу л бол үүний дараа Зайсанд байгаа Мал Эмнэлгийн Хүрээлэн МАА-н Хүрээлэн,Билчээр Тэжээлийн Хүрээлэн,Ургамал Хамгааллын Хүрээлэн,ХААИС-ийг хөрөнгө хүч зарж цогцолбороор нь нүүлгэх хэрэгтэй. Энэ олон Хүрээлэн,ИХ Сургууль өөрсдийнхөө судалгаа сууринаас хол бүтээлч юм юу хийх билээ. Уул нь энэ олон Хүрээлэнгүүдийг ХАА-г Шинжлэх Ухааны үндэстэй удирдах гэж өмнөх Төр,Нийгэм ХААЯ-ны удирдлага дор байгуулсан буруу тийм учраас өмнөх Төр,Нам ХАА-н салбараа ШУ бас практик,амьдралд тулгуурлаж удирдаж чадаж байлаа одоо тэгвэл тал бүр тийшээ салан сарниж ХААХҮЯам"Ямаагаа алдсан ухна,,МЭТ болсон шүү! Энэ замхарлаа яаралтай засаарай. Уулзаж учрах завшаан байвал илүү ихийг чирэгдэл багатай бүтээж болох санал их байна.
Зочин
2024-09-13 17:26
Сайд нь яахав тэндээ орд харш гэр оронтой хүн, яамны албан хаагчид хэцүүеээ
Зочин
2024-09-13 16:02
Бодлогогуй Монгол, гэнэт гэнэт шийдвэр гаргана. Их сургуулийг хотоос гаргана гэсэн зорилготой, гэтэл МУИС-ыг нураагаад ендерлев, музей нураагаад дахин босгоно. Унэхээр мулгуу!!!
Зочин
2024-09-13 14:37
Зөв2. Бүх яамдаа орон нутаг руу шилжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн яам Эрдэнэт рүү нүүх хэрэгтэй
Иргэн
2024-09-13 14:29
Бас л эвгүй хүмүүс шүү.Яамдад ажилладаг боловсон хүчнүүд нь яах уу.Тэдэнд үр хүүхэд гэр орон байдаг л байх даа.....эвгүй эвгүй...
Зочин
2024-09-13 13:14
Баяартай ай баяарта аай по монгольски Прощай!
зочин
2024-09-13 11:54
Эхлээд ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ ЗАСГИЙН ГАЗАР БҮХ ЯАМД ДАРАА НЬ ИХ ДЭЭД СУРГУУЛИА НҮҮЛГЭЭЧ ЭЭ
keyboard_arrow_up