Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Өнөөдөр: 08/31
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Ш.АДЪЯАМАА
31 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болонхолбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулсан Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төсвийн тодотголын хамт шуурхай хэлэлцэн баталсан Улсын Их Хуралд талархал илэрхийллээ.
Мөн Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж буй төсөв юм. Төрийн байгууллагуудын шинэ хөрөнгө оруулалт, нийгмийн шинж чанартай обьектуудыг бүхэлд нь хувийн хэвшилтэй хамтран ажиллах татвар, эрхзүйн орчныг дэмжих байдлаар шийдвэрлэлээ. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон автозам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, эрчим хүчний реформ зэрэг дэд бүтцийн 38 төслийг санхүүжүүлэх нь өөрөө Хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэж үзэж байна.
Нийслэлийн хэт төвлөрлийг задлах замаар Хөшигийн хөндийд төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх, нийслэлийн төвтэй холбох гүүрэн байгууламж, туннел, Туулын хурдны зам зэрэг төсөл арга хэмжээг санхүүжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орон сууцжуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг тусгасан. Эдийн засгийн өсөлт найман хувь байна гэж төсөөлсөн. Экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. 14 төслийн хөрөнгө оруулалт, зураг төсөв, бэлтгэл ажлыг хангахад зориулагдав. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.