44-өөс дээш сурагчтай 1, 2-р ангид туслах багш ажиллана

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцэв.

Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж байна. Эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэх юм.

Мөн хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг бууруулах хүрээнд энэ 9-р сарын 1-нээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2-р ангид туслах багш ажиллах боломжтой. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг.

Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулах, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулах үйл явцыг шуурхайлах зэргийг даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658477
0 эможи

keyboard_arrow_up