П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна
2024 оны 8 сарын 21
Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Цэцэрлэгт хүүхдээ оруулахаар хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хамруулна. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн байр хангалтгүй тул зарим байрыг түрээслэн, хичээл явуулна.
4200 багш дутагдалтай байгаа тул их, дээд сургууль төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, багш болгох журмыг боловсруулж байна.
Энэ хичээлийн жилээс англи хэл манай улсын үндсэн гадаад хэлний хичээл болсон.
Гуравдугаар ангийн сурагчид анх удаа англи хэлний хичээл үзнэ. Тэд цахимаар үзэх хичээлийг бэлтгэж дууссан.
Дарга нар 9-р сарын 1-ний өдөр сургуулиудад очдогийг хална. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658362
1 эможи
Хариу
2024-08-21 20:19
Дарга нар сургууль очиж түвэг болдгоо болих нь зөв шүү. Дэмжиж байна. Мангартаад очоод реклам хийхээ боль
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс