Хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлжээ

2024 оны 8 сарын 21

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байна.

Тус компани нь онцгой дэглэм тогтоосноос хойш энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл 49,6 сая тонн нүүрс олборлож, 61.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 5.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлжээ. Энэ нь улсын төсвийн татварын нийт орлогын 13 хувийг бүрдүүлж байгааг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Тавантолгой” төслийн явцтай танилцах үеэрээ тэмдэглэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн алба хаагчид говийн бүсэд нүүрс угаахаас гадна, уурхайн тоос дарах, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд усны хэрэглээг шийдэх хэрэгцээ, шаардлага үүссэнийг онцлоод, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд усны нөөц, эх үүсвэр тулгамдаж байгаа тул Засгийн газраас бодлогын түвшинд анхаарахыг салбарын сайдад уламжиллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг бодитоор нэмж, нүүрс тээврийн бүх ажиллагааг ил тод, нээлттэй болгосныг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээлжээ.

Засгийн газрын тогтоолын дагуу Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй 7 гэрээг ил болгон, уурхайн ашиглалтыг сайжруулах, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэхээр “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төсөл, бусад дагалдах төслийг цогцоор хэрэгжүүлж байна. Стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, дэд бүтцийн төслүүдэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэж, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолойн төслийг шийдсэн бөгөөд 2022, 2023 оны цэвэр ашгаас 3,4 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг бүхий 1.2 их наяд төгрөг олгоод байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658360
1 эможи

keyboard_arrow_up