Б.Дэлгэрсайхан: Ханги-Мандалын төмөр замыг төр авахад эргэлзэх зүйлгүй. Надад эрх ашгийн амбиц, зөрчил байхгүй

2024 оны 8 сарын 16

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нарийн царигаар төмөр зам барих тухай асуудлыг өргөн барьсан. Гэвч хэлэлцэхгүй байгаа. ОХУ 2022 онд Манжуураар нарийн царигийн төмөр замыг Хятад руу тавиад, өдөр шөнөгүй нүүрс зөөж байна. 

Ханги-Мандал чиглэлийн төмөр зам хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Зам, Тээвэр Хөгжлийн сайд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр хувийн төмөр замтай байж болохгүй. 

Хятадын төмөр замууд төрийн өмчийнх. Хувийн төмөр замыг төрийнхтэй холбох асуудал ярихаар Хятадууд хойшоо суудаг. Тиймээс Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг төрд өг, энэ асуудлыг шийдэх ёстой" хэмээн ярив. 

Түүний асуултад Зам, Тээвэр Хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан "Нарийн царигийн төмөр зам оруулж ирэх асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэгт санал нэг байгаа. Хоёр хөршийн царигийг оруулж ирсний дараа манай улс холболт дээр асуудалгүй болно. 

Хоёр том хөрш маань нарийн царигаар холбогдоод эхэлсэн учраас бид заавал шийдэх ёстой. Энэ өргөн мэдүүлсэн төслийг УИХ авч хэлэлцэх байх. 

Ханги-Мандал чиглэлийн төмөр зам концессын гэрээгээр баригдсан. Энэ бол Монгол Улсын зам. Шаардлагатай гэвэл төр нь авахад эргэлзээд байх зүйлгүй. Барьсан өртөг мөнгө нь тодорхой байгаа.

Хятадаас ирж буй төмөр замтай улсаа бодоод холбох нь зөв гэдэгт эргэлзээд байхгүй. Надад эрх ашгийн ямар нэгэн амбиц, зөрчил байхгүй гэдгийг хэлье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658264
1 эможи

111
2024-08-19 12:56
ийм н,,,шнуудыг зайлуулах хэрэгтэй
Зочин
2024-08-16 19:08
Энэ шуналын тулам яг үнэн юм шиг ярьж байна
keyboard_arrow_up