П.Наранбаяр: Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /08.12/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Боловсролын ерөнхий хуулийн дагуу үндэсний хөтөлбөрийг 10 жил тутамд өөрчилнө гэж заасан байдаг. Ингэх нь аргагүй юм. 2014 онд цөм хөтөлбөрийг баталж байхад хиймэл оюун ухааны талаар дурдаагүй. Гэтэл энэ нь бидний өнөөгийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болчихлоо. Үүнтэй холбоотойгоор сурах бичиг өөрчлөгддөг. СӨБ, бага сургуулийн боловсролын үндэсний хөтөлбөр, сурах бичгийн эх зохиох бэлтгэх, дасгал ажлын агуулга боловсруулах 254 хүнтэй ажлын хэсэг ажлаа эхлүүлж байна.
Бага ангид уншиж сургах хэрэгтэй. Уншина гэдэг нь минутад олон үг уншихыг хэлэхгүй. Уншсан зүйлээ хүүхэд ойлгоод тэр дотроо ороод ойлгоод тэрийгээ илэрхийлж чаддаг байхыг хэлнэ.
Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна.
PISA шалгалтаар Монгол улсын боловсролд сурагчид унших чадвар сул байгааг харуулсан. Тиймээс унших чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, сурах бичиг боловсруулна. Дээр үед унших бичиг гэж хичээл байсныг сэргээнэ. Ингэхдээ хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлсөн, задалсан, утга зохиолын ертөнцөд аваачих унших бичиг болно.
Мөн сурах бичиг ухаалан төхөөрөмжтэй шууд харьцдаг буюу интерактив болох боломжтой. Түүнээс гадна хичээнгүй бичигт анхаарах цаг ирсэн ба хүүхдэд алдаа гаргах эрхийг нь олгох замаар балын харандаагаар бичүүлэх талаар судалж байна. Ингэх юм бол даалгаврын цаг 20 минутаас хэтрэхгүй, хичээнгүй бичиг заах цагийг хорогдуулж илүү бүтээлч хичээлд цаг гаргах боломж бүрдэнэ. Ер нь өнөө цагт хүүхэд бүгд л ухаалаг төхөөрөмжтэй харьцаж, IT-ийн ололт, хөгжил бидний өдөр тутмын амьдралд нэвтэрчихсэн үед тэд заавал хичээнгүй бичих гэж хэт олон цаг зарцуулах нь хэр ач холбогдолтой талаар бид ярилцаж байна.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нарыг ажлаа эрт эхлүүлэхээр болсон. Багш нарын амралтыг 2025 оны нэгдүгээр сарын эхний 7 хоногт тав хоног нөхнө. Ингэснээр сургууль дээр тэмцээн уралдаан гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах, олимпиад болохгүй. Энэ хооронд бид түгжрэлийг ч тооцсон. Үлдсэн 43 хоногийн 6 дугаар сард амралт эхлээд авна. Тэгэхгүй бол багш нар наймдугаар сарын 30-н дөхүүлж ажилдаа ороод хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломжгүй байгаа тул 5+43 гэсэн амралтын бодлогоор цаашид явах нь аль аль талдаа давуу талтай юм." гэв.
"Бага ангид уншиж сургах хэрэгтэй. Уншина гэдэг нь минутад олон үг уншихыг хэлэхгүй. Уншсан зүйлээ хүүхэд ойлгоод тэр дотроо ороод ойлгоод тэрийгээ илэрхийлж чаддаг байхыг хэлнэ"
"Сургууль дээр хүүхдийг авч үлдэж давтлага хийлгэдэг цагийг зогсоомоор байна"
"2025-2026 оны хичээлийн шинэ жилээс эхлэн "Поло" загварын футболк бүхий дүрэмт хувцастай болно"
Намар багш нарын ажил эхлэх хугацааг НААШЛУУЛНА
Сурагчид 3 дугаар ангиасаа АНГЛИ ХЭЛ ҮЗНЭ. Эхний ээлжид 100 сургуульд туршиж үзнэ