ШУУРХАЙ: Японы Ерөнхий сайд Ф.Кишидагийн Монгол Улсад хийх айлчлал цуцлагдлаа

2024 оны 8 сарын 09

Arslan.mn

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 9-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсад тус тус хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлалаа цуцалсан болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Япон Улсын Миязаки мужид энэ сарын 8-нд газар хөдөлсний улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн байна. Энэ тухай тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргаад буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658146
0 эможи

keyboard_arrow_up