БНСУ-д Эрүүл мэндийн төлөөлөгчийн газар ажиллуулах САНАЛЫГ хүргүүлжээ

2024 оны 8 сарын 08

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Чой Жин Вон болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын харилцаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг онцолж, манай улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол Улсад эмийн чанар, үнийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. БНСУ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг юм.

Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулан хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Arslan.mn

Түүнчлэн иргэдийн БНСУ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналтай байгаагаа эрхэм Элчин сайдад хүргүүлэв.

Элчин сайд Чой Жин Воны зүгээс "Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулах, БНСУ-аас чанарын шаардлага хангасан эмийг Монгол Улсад нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн стандартыг нутагшуулах зэргээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ" гэлээ. 

Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэлсэн саналыг ажил хэрэг болгох чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: ЭМЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658110
2 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up