ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Мөнхтүшиг ажиллаж байна
2024 оны 8 сарын 01
Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шинэ томилгоо хийгдсэн эсэх асуудлыг холбогдох албанаас тодрууллаа.
Одоогоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Мөнхтүшиг ажиллаж байгааг хэлэв.
Тэрбээр өмнө нь ГХЯ-ны Консулын газрын даргын албан тушаалыг хашиж байсан.
Эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657990
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс