ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүллээ

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.29/ хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. 

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 

Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657227
0 эможи

keyboard_arrow_up