“Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна“
Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдлын талаар сэтгүүлчдийн асуултад ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Сэтгүүлчийн асуусан нэр бүхий хоёр хүний асуудлыг цагдаагийн байгууллагад бүртгээд, шалгаж байна. Аливаа гэмт хэрэг зөрчлийг шалгах хуулийн хугацаатай.
Энэ хугацаанд шат шатны байгууллагууд, прокурорын газраас хяналт тавьж ажилладаг. Тэгэхээр хуулийн хугацаандаа шалгагдаад шийдвэр гарна. Шалгаад зөрчлийн хэрэг нээх, татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн гурван шийдвэрийн нэгийг гаргана.
Зөрчилтэй нэр дэвшигчийг бүртгэх эсэх нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрлэх асуудал. Нэр бүхий хоёр хүнээс гадна шалгагдаад явж буй гомдлууд байгаа. Яг тэр нэр дэвшигч, аль намын гишүүн зэрэг тодорхой мэдээлэл өгөх нь зохисгүй байх" гэв.