Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдлээ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах журамтай.
Нам, эвслүүд өчигдөр 00:00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэн өгсөн байх ёстой. Хороо материалыг тав хоног шалгана.
Улмаар зургадугаар сарын 10-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах юм. Үүний дараа нэр дэвшигчдийн сурталчилгааны 16 хоногийн хугацаа эхлэх юм.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бага хурлаа хийж, хуралдаанаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвших хүмүүсийн нэрийг баталгаажуулжээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын жагсаалтыг 3 инженер тэргүүлж, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдлээ.









