Хамар доорх хулгайг хав дарж буй Х.Булгантуяа сайдад хариуцлага ТООЦОХ УУ

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Салбарт нь, тэр дундаа хамар доор нь хулгай нүүрлээд байхад хав дараад, тоохгүй өнгөрөөж буй сайд бол ХНХ-ын сайд Х.Булгантуяа. 

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн хамгааллын байцаагч н.Амарзаяа нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын санд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шалгалт хийхэд зарим нэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрчээ.

Үүнд Баянзүрх дүүргийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг, тэтгэврийн хяналтын байцаагч Д.Ангараг нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдснийг дээрх шалгалтыг хийсэн н.Амарзаяа байцаагч тогтоосон гэсэн үг.

Гэвч байцаагч н.Амарзаяа нь ноцтой асуудлууд илэрснийг хав даран өнгөрсөн нь дээрх нэр бүхий этгээдүүдтэй холбоотой юу гэсэн хардлагыг төрүүлж байна. Түүнийг ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн ойрын хүн гэдгийг хүмүүс анддаггүй гэв. 

Д.Гэрэлцэцэг, Д.Ангараг нар нь НДЕГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Баянжаргал гэгчид тэжээгчээ алдсны тэтгэвэр хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж сар бүр 2.3 сая төгрөгийн тэтгэврийг тогтоож, мэргэжил нэгтэндээ өгөх болсон аж. Өөрөөр хэлбэл, Д.Гэрэлцэцэг, н.Ангараг нар тэжээгчээ алдсаны тэтгэврийг хуурамч баримт материал бүрдүүлэн тогтоосон гэсэн үг. Дээр бичсэнчлэн энэхүү хууль бус үйлдлийг шалгаж илрүүлсэн СХД-ийн байцаагч н.Амарзаяа болон хяналтын тасгийн дарга, удирдлагууд одоог хүртэл хуулийн байгууллагад мэдэгдээгүй нь анхаарал татмаар.

Учир нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг хууль бусаар авч буй НДЕГ-ын мэргэжилтэн Б.Баянжаргал гэгч нь хэнийг ажилд авах, халах зэрэг “хурган” эрх мэдэл бүхий нэгэн учраас энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь байгууллага дээр нь илрүүлсэн ч ийнхүү нам дарж чадсан сүйхээтэй нэгэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь БЗД-ийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Д.Гэрэлцэцэг эрх мэдэлдээ дулдуйдаж энэхүү гэмт үйлдлийг нь сэдэн гаргаж, хуурамч материал бүрдүүлж өндөр тэтгэвэр тогтоож өөрсдөө хувааж авдаг гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн Б.Баянжаргал өмнө нь БЗД-ийн НДХ-т Д.Гэрэлцэцэгтэй цуг ажиллаж байсан талаар зарим эх сурвалж хэлж байгаа юм. 

Тиймээс Х.Булгантуяа сайдын хамгаалтад гэх хүмүүс ёс зүй, хууль дүрмийг үл анзааран гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийсээр байгаа талаар зарим эх сурвалж мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657046
3 эможи

keyboard_arrow_up