Л.Энх-Амгалангийн үл хөдлөх хөрөнгө гишүүнээр ажилласан 3 жилд 4.4 ТЭРБУМ төгрөг болж ӨСЖЭЭ

2024 оны 5 сарын 16

Arslan.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-нд МАН-ын Бага хурал, Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо тус тус хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулахаар болоод буй.

Урьдчилсан байдлаар, МАН-аас УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд  Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН 2024 оны УИХ-ын сонгуулиар Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшихээр болж буй. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гэж ХЭН БЭ?

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 54 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 

Улсад 28 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 10 жил ажилласан бөгөөд  УИХ-ын 2020 оны сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/

2019 оны нэр дэвшигчийн ХОМ-тээ өөрийн орлогыг 5.1 тэрбум төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд огцом буурч 45 сая төгрөг болсон гэж мэдүүлжээ. 

Түүний гэр бүлийн орлогын хувьд  2019 онд буюу УИХ-д нэр дэвшихдээ ямар ч орлоггүй гэж мэдүүлж  байсан бол 2021 онд 598 сая 400 мянган төгрөг болж нэмэгдэж, харин 2022 онд өөрийн орлогтой адил огцом буурч 46 сая төгрөг болжээ.

Харин түүний өөрийн болон гэр бүлийн орлого буурсан ч эсрэгээрээ үл хөдлөх хөрөнгө нь УИХ-ын гишүүнээр ажилласан 4 жилд  2.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Л.Энх-Амгалан сайд 2019 онд 1.5 тэрбумын төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байсан бол 2022 онд 4.4 тэрбум болж үнэлгээ нь өсжээ. Түүний нийт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 15.5 тэрбум буюу /15,542,557,000/ төгрөгөөр хэмжигдэж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657002
0 эможи

Зочид
2024-05-18 08:17
Сайд боловсролд огтхон анхаардаггүй одоо ч гэсэн бяцхан үрс маань 3 ээлжээр хичээллэж л байна.
Зочин
2024-05-16 19:40
Боловсрол, шинжлэх ухааны салбарыг ч сайхан самарлаадаа!!!
keyboard_arrow_up