Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

2024 оны 5 сарын 03

Arslan.mn

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр болоод байна. Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатараас, Ц.Элбэгдорж Сан Францискогоос “харилцан ярилцаж” байна.

Уг нь сонгууль хаяанд ирчихсэн. Гэхдээ сонгуулиас ч илүү ноцтой, анхаармаар явдлууд энэ хоёр хүний “харилцан яриа”-нд яваад байна.

Тэд 2024 оны гуравдугаар сарын сүүлчээс бие бие рүүгээ довтолж эхэлсэн. Сар гаруй болж байна. Энэ хооронд ноцтой асуудлаар хэн хэн нь хэд хэдэн удаа “үг” хэлсэн.

Эхлээд С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн тухай яригдсан. Эцэстээ эрүүдэн шүүсэн гэх хэрэг, түүнд холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал болоод байгаа юм.

Хоёр долоо хоног орчмын өмнө Ц.Элбэгдорж “Зүгээр улс” нийтлэлдээ “Монголд алуурчинг ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Тийм зорилготой бүтэц ч хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улс төр биш хууль үйлчлэх учиртай. "Хамжигчаа битгий нэрлэ, би чамайг шоронгоос суллана. Захиалагчаа бүү зарла, чамд бид мөнгө өгнө. Ардах хүнээ хэлэх хэрэггүй, та нарыг алуурчин биш болгоно." Ингэж гуйгаад байхад ямар ч гэмт хэрэгтэн тийм эрхэмд зөвшөөрөлгүй яах вэ. Хүн биш хөшөө, амьдад нь биш алагдсан хойно нь хайрладаг хайр хэнд ч хэрэггүй. Монголд хүн алдаг төр хэрэггүй. Цааз хэрэггүй. Хүн алах эрхийг төрөөсөө түүхээсээ халсан бид, хүн алсан хүнийг хайрлаж халамжилдаг засагтай боллоо” гэж бичсэн байв.

Харин түүнээс долоо хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, С.Зоригийн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулсан.

Ойр ойрхон гарч буй мэдээллээс харахад энэ ажлын хэсэг нь эрүүдэн шүүсэн асуудлыг олон улсын хүний эрхийн кэйс болгохоор зорилготойгоор ажиллаж байх шиг байгаа юм.

Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр ч Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярьжээ. “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын болон үндэсний эрх зүйн механизмын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ” гэж Засгийн газрын албан мэдээлэлд дурдсан байна.

Гэхдээ албан ёсоор мэдээлээгүй ноцтой үг тэр хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас гарчээ. Тэрээр “Ц.Элбэгдорж над руу л дайрах хэрэгтэй. Ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу тролл багаа чиглүүлж байна. Хүн бүхэн хараад, мэдээд байна. Хүний эрхийн хорооныхныг утасдаж дарамталж байна. Шүүхийнхэнд “Ач санаарай” гэж хэлж байна. “Нууцыг чинь мэдэж байгаа шүү” гэж намынхаа залуу үеийг мохоож байна. Өөрийнхөө өмнөөс залуусаа шатрын хүү шиг түлхэж байна. Тэр хүн уурласан ч, уйлсан ч би зогсохгүй. Хийсэн үйлтэйгээ өөрөө л тулах хэрэгтэй. Энгийн нэг эмэгтэйн амьдралыг там болгож, хилсээр хэлмэгдүүлж, хийсэн хэргээ нуух гэсэн үйлдлийг нь дарж, би эс үйлдэл хийхгүй. Б.Хурц гуай ч гэсэн, одоо хангалттай. Ажлын хэсгийн гишүүдийг айлгах үйлдэл хийж байна. Дахиж ийм үйлдэл хийвэл төр хөдөлнө шүү. Тэр хүн ингэж байхаар “Улс төрийн захиалга, даалгавар гүйцэтгэсэн” гэдэг үнэнээ ярих хэрэгтэй” гэсэн байна. Энэ маш ноцтой юм. Учир нь тэрээр “Шүүх, прокурор, цагдаа, ХЭҮК-ынхон, бас Засгийн газрын ажлын хэсгийн гишүүд Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёрын дарамтад өртөж байна” гээд хэлчихжээ. Ингэж шууд ойлгогдож байна.

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656774
9 эможи

Жудаг
2024-05-04 10:27
Элбгдрж Хурц нар ямар олон хүнийг хэлмгдүүлээ вэ? Сүүлд ТВ9д ярилцлага өгсөн АТГын Цогтбаатар,ТEГн Энхбат нарын ярилцлага батлаад аглөө ш дээ Хурцын Сарнайх компани татвараа төлөөгүйн улмаас шоронгийн хаалга татаж... Бид Ардчилсан нийгэмд биш нацизм ын үнэр ханхалсан ......д амьдраад байна
Зочин
2024-05-03 21:44
Монголчууд бид хуц ухнаа ч гэсэн удам сударыг нь харж байж тавьдаг ард түмэн...удам сударгүй бэрхийн гуйлагчинаар л заалгаад байв гэж
Зочин
2024-05-03 14:13
элбэгдорж чи зоригийг нухчаад дахин сөхүүлэхгүйн тулд хилсээр хүн суулгаж хэрэг хүлээлгэн ял өгүүлсэн. тэдгээр хэлмэгдсэн хүмүүсийг чөлөөлсний дараа зүү үзүүр чамруу чиглэхэд чи харвахнээ
keyboard_arrow_up