Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хүмүүсийн хэргийг нууцаас гаргана

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

Тэрээр "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалахтай холбогдуулан гарсан нэн тэргүүний ажил бол тэднийг эрүүдэн шүүсэн хэргийг хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан журмын дагуу төрийн нууцаас гаргах. Эрүүгийн хэргийн нууцад байсантай холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудал одоо ч нууц хэвээр байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

Ерөнхий сайдын зүгээс энэ чиглэлээр ТЕГ болон холбогдох байгууллагуудад хугацаа алдалгүй ажиллах үүрэг чиглэл өгсөн.

Эргэн сануулахад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нартай холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад нэг жил зургаан сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт нэг жил хорих, Б.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус ногдуулсан.

Энэ шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл нууцад байгаа. Энэ хэргийг нууцаас гаргаж байж хоёр иргэний эрх ашгийг хамгаалахад томоохон дэмжлэг үзүүлэхээр байна.

Мөн Эрүүдэн шүүлттэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байгаа" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656744
2 эможи

Зочин
2024-05-02 07:56
Танай яаманд ажлаа мэддэг хун байна уу?!!! Хууль гэж гууль боллоо.
Иргэн
2024-05-01 15:57
Элжнцэгмйн нууц гэж,хүн хэлмэгдүүлж амьдралыг нь сүйрүүлчихсэн байхад юуг нь нууцлаад байдгын
keyboard_arrow_up