Д.Амарбаясгалан: Хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдлээ

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол батлагдлаа.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гурилын импортын татварыг чөлөөлөх тогтоолыг өнөөдөр ЗГ баталлаа. Импортоос чөлөөлөх барааны жагсаалтыг шинэчилж улаан буудайн гурил, малын тэжээл багтааж байна. Өнөөдрөөс бүх хилийн боомтоор гурил, тэжээл татваргүй орж ирж байна.  Ингэснээр тариаланчид гурилын үйлдвэрийг гуйдаг нөхцлөөс ангижрана. Өрсөлдөх боломж нээгдэнэ. Тариаланчдын эрх ашгийг нь хамгаалж, боломжуудыг нээнэ. Дотоодын хэрэгцээг хангасан бол илүүг нь экспортод гаргах боломж бүрдүүлнэ" гэв.

Мөн тэрбээр "Өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдаж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Тэгвэл Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна" гэв.

Одоогоор 17,000 иргэн ипотекийн зээл авах хүсэлтээ банкуудад өгч, судлуулж байгаа аж.  500-600 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байх үед жилд 5,000-6,000 өрх ипотекийн зээл авч байсан бол 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсноор ойролцоогоор 10,000 өрх ипотекийн зээлээр орон сууц авах боломжтой болж байгааг Сангийн сайд мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656736
0 эможи

Am
2024-05-02 00:06
Хүсэлтээ өгөөд 2жил болж бн даа
иргэн
2024-05-01 23:28
Дандаа сонгууль,тасралтгүй сонгууль болдог бол харин зүгээр юм биш үү
Xochin
2024-05-01 12:36
Hudlaa yariad bai. Huselt uguud jil bolj bn
keyboard_arrow_up