ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн ЗАХИРАМЖ гарчээ
2024 оны 4 сарын 26
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Т.Энхтуяа Б.Энхбаяр сайдыг албадан ирүүлэх захирамж гаргасан байна.
Түүнийг хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж шүүгч үзсэн бололтой.
Эргэн сануулахад, "Аюуд" ХХК-иас Б.Энхбаярыг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд хандсан бөгөөд тус хэрэг Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
656637
5 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс