АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь боинг 787-9 Dreamliner агаарын хөлгийг хүлээн авлаа
2024 оны 4 сарын 25
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны Хямд тийз-Хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.
Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Тус агаарын хөлөг нь
- Хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн гурвыг тус агаарын хөлгөөр үйлддэг.
- Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг.
- Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.
- Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.
- Зорчигчийн тав тухын хувьд
- В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтайг Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








656611
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс