“Дүнжингаравын дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутайг тогтоохоор шалгаж байгаа“

2024 оны 4 сарын 04

Arslan.mn

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд жолооч нарын хэн нь буруутайг тогтоохоор ажиллаж байгааг УОК-оос мэдээллээ.

Уг осолд хийн түлш тээвэрлэж явсан “Дашваанжил” компанийн жолооч, Ниссан Патрол загварын машины жолооч нар холбогдсон байдаг.

Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд хоёр машины жолоочийн хэн нь буруутай болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор цагдаагийн байгууллагын ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгнө" гэв.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655920
0 эможи

Зочин
2024-04-04 13:13
Судлаад л байдаг яана вэ. Үр дүн гарах уу
keyboard_arrow_up