ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ
2024 оны 4 сарын 03
Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ.
Тэрбээр “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байв. Тодруулбал, түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байсан юм. Зургаан сарын хугацаатай томилон ажиллуулсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655889
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс