ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

”Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушэн нар өчигдөр /2024.04.02/ гарын үсэг зурлаа.

Тус хэлэлцээр байгуулагдсанаар 10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг барих, бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар нэг жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэнэ.

Тус ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөл ажилласаж, нийт 4 удаагийн уулзалт, 6 удаа хэлэлцээрийн төслийг харилцан солилцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655879
0 эможи

keyboard_arrow_up