2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 10% нэмэгдүүллээ

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр АНУ эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг өдөр болгон тэмдэглэж эхэлснээр энэ өдрийг Олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй.

Энэхүү өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамнаас “Эмч танаараа бахархъя” арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын хүнд жилүүдэд хамгийн их зориг тэвчээр гаргаж, золиосны дундуур алхаж, хөлс хүчээ шавхаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалсан баатарлаг үйлстнүүд бол эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарынхан маань байсан.

Монгол Улс цар тахлын эсрэг зоригтой, шийдвэртэй арга хэмжээ авч, хүнд үеийг хохирол багатай даван туулж, хүн ардаа боломж чадлынхаа хэрээр хамгаалж чадсан түүхэн үйл хэрэгт та бүхний үүрэг оролцоо их, үүрсэн ачаа ч хүнд, зориулсан хөлс хүч, цаг нар, сэтгэл зүтгэл бүхэн тань үнэлж баршгүй их байсан. Та бүхэн хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахын сацуу эх орныхоо ирээдүйг ч бас хамгаалсан гэдгийг бахархалтайгаар хэлмээр байна.

Arslan.mn

Хамтдаа даван туулсан цар тахлын хүнд өдрүүд та бидэнд олон олон сургамж, сануулга, туршлага, мэдлэг ухаарлыг үлдээсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын намрын чуулганаар нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийг баталж, эмийн импортын 30 хувийг төр хянах боломжтой болж, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардлын таван хувийг буцаан олгодог байсныг хүүхдэд 50, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувь болгон нэмэгдүүллээ.

Мөн эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг ирэх сарын 1-нээс 10 хувь, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмэхээр төлөвлөж, орон нутгийн нэмэгдлийг суманд 40 хувь, аймаг болон нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувьд хүргэхээр болсон гээд сайхан мэдээ, цөөнгүй амжилтын дунд Олон улсын эмч нарын өдрөө угтаж буй нийт эмч нар, эмнэлгийн байгууллагынхандаа баярын мэнд хүргэж, эрүүл энхийн жаргаланг хүсье.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655788
0 эможи

keyboard_arrow_up