Ирэх оноос цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг НЭМНЭ

2024 оны 3 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрбээр "Хүүхдийн мөнгө бол хүүхдийн тоогоороо олгогдох ёстой. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ жил сонгуулийн жил учраас халамжийн хөтөлбөрүүд сонгуулийн хуулиар хориотой. Цалин тэтгэвэр бол өөр байдаг.

2025 онд цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр төсвийн хүрээгээ Сангийн яам руу хүргүүлсэн. 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно гэвэл жил 660 тэрбум төгрөг болдог ч юм уу, ямар ч байсан өөрчлөлт оруулна" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
655757
2 эможи

keyboard_arrow_up