Монголчууд хувийн машинтайгаа БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү зорчих боломжтой болно
2024 оны 3 сарын 28
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд Зочлох жил болгон зарлаж аялал жуулчлалыг эрчимжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд шинэчилсэн билээ.
- Улаанбаатар-Эрээн,
- Замын-Үүд-Эрээн,
- Эрээн-Жининь-Хөххот,
- Хөххот-Бээжин,
- Ховд аймгийн Булган боомт-БНХАУ-ын Такашикен,
- Дорнод аймгийн Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлсэн.
Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү иргэд хувийн машинтайгаа зорчих боломж бүрдэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655726
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс