С.Амарсайхан: Дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлт 4-р сарын 1-ний дотор гарна

2024 оны 3 сарын 13

Arslan.mn

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хийж буй ээлжит хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Энэ үеэр  өнгөрсөн нэгдүгээр сард болсон дэлбэрэлттэй холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Тэрбээр "БЗД-ийн 26-р хороонд болсон ахуйн хийн тэсрэлтийн улмаас үүдсэн асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагууд хэргийн газрын шалгалтаа эрчимжүүлж, шахуу ажиллаж байна. 

Төрийн байгууллагуудаас шалтгаалах хяналт шалгалтууд дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээж байна. 

Тухайлбал автомашин зориулалтын шаардлага хангасан байсан эсэх, тухайн орчинд техникийн болон бусад ямар стандартууд зөрчигдсөн зэргийг мэргэжлийн шинжээчид хөндлөнгөөс дүгнэнэ. 

Байр орон сууцны бөх бат чанар, ан цав гарсан, галд уярсан эсэх болон цаашид ашиглах боломжтой эсэхийг Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн хяналтын хэсгийнхэн хяналт шалгалтыг хийж дууссан. ШУТИС-ийн лабораторид арматур, бетоны шинжилгээг хийх ажлууд үргэлжилж байна. 

Хамгийн сүүлийн байдлаар буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарч бэлэн болно гэсэн. Тэгэхээр дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлтүүд ирэх сарын 1-ний дотор гарч дуусна. ХНХЯ-аас ажлын байрны аюулгүй ажиллагаа хангагдсан эсэхийг дүгнэх ажлын хэсэг гараад, дүгнэлт бэлэн болсон. Нэгдсэн дүгнэлтийг бид эцэслэн, бэлэн болсон даруйд нь олон нийтэд нэг бүрчлэн нээлттэй мэдээлэх болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655342
0 эможи

Р
2024-03-13 22:17
Арай хэт урт хугацаа бишүү
keyboard_arrow_up