С.Амарсайхан: Зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд 560 мянган төгрөг, өвс тэжээлийн зардал болох 150 мянган төгрөгийг бэлнээр олгож байгаа

2024 оны 3 сарын 07

Arslan.mn

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл, бусад материалыг зудтай байгаа малчин өрхүүд рүү хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 116 мянган малчин өрх, зуд, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн. 

Дээрх өрхөд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн бусад тусламжийг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 97 мянган километр автозамыг айл өрх, сум, багууд руу гаргасан. Сүхбаатарт аймагт хамгийн их буюу 942 мянган толгой мал хорогдсон. 

Аймгуудаас гадна нийслэлийн хоёр дүүрэг төмөр, цагаан зудын нөхцөл байдалтай байна. Энэ дүүргийн малчин өрхүүдэд мөн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 

Улсын хэмжээнд 190 гаруй мянган малчин өрх байгаагаас 142 мянга орчим нь банкны зээлтэй байна. Эдгээр өрхийн зээлийн нийт дүн 1.3 их наяд төгрөгт хүрсэн. 

Зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд 560 мянган төгрөг, өвс тэжээлийн зардал болох 150 мянган төгрөгийг бэлнээр олгож байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655247
1 эможи

Зочин
2024-03-07 14:28
малыг нь ачиж ирээд л зуслангынха хоосон хашаанд өвөлжүүл шатаагаад байдаг өвсийг нь идэж цэвэрлээд өгнө
keyboard_arrow_up