Ч.Номин сайд шинэ дарга томилохтой холбогдуулан Соёлын яамнаас музейн ажилчдыг байцаажээ

2024 оны 3 сарын 06

Arslan.mn

Монголын Үндэсний түүхийн музейн ажилчид Соёлын сайд Ч.Номингийн хууль бус захирлын томилгоог эсэргүүцэж, түүний хууль бус үйлдлийн тухай мэдээллээ.

"Ч.Номин сайд Г.Энхбатыг сонгон шалгаруулалтгүйгээр томилох тушаал гаргасан нь хууль зөрчиж байна"

Ажилчдын зүгээс, "Соёлын сайд Ч.Номин нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр музейн судлал мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоог МҮМ-н захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж "сонгон шалгаруулалт явуулахгүй"-гээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат гэх хүнийг үндсэн ажлынх нь зэрэгцээ Монголын Үндэсний музейн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь төрийн албаны тухай хууль болон нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчсөн асуудал.

Түүнчлэн байгууллагад хяналт шалгалт хийх нь байх ёстой зүйл боловч Соёлын яамнаас ажилчдыг дуудан хөтлөх, тулгах байдлаар байцаах хэлбэрээр асуулт асууж, мэдээлэл авсан нь хууль зөрчиж байна.

Соёлын сайд Ч.Номин гурван сар гаруй харьяа байгууллагынхаа даргатай буюу захирлын албыг орлох хугацаанд арав гаруй удаа хүсэлт тавиад байхад нэг ч удаа уулзаагүй.

СӨҮТ-ийн захирал Г.Энхбат нь хууль зөрчсөн сайдын тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзсан тухай илтгэх хуудсаар 2024.02.26-ны өдөр сайдад өгсөн гэдгээ музейн бүх ажилтнуудын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн.

Иймд  Монгол Улсын Соёлын сайд Ч.Номингийн Г.Энхбатыг хууль бусаар томилсон 2024.02.19-ний өдрийн 5/07 тоот тушаалыг нэн даруй хүчингүй болгох шаардлагыг хүргүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655224
1 эможи

зангараг
2024-03-07 21:05
Энхбатыг томилогдож очихоос өмнө тус музейд ажиллаж ыайсан бүх хүмүүс сонгон шалгаруулалтаар очсон хүмүүс үү?
keyboard_arrow_up