Ирэх пүрэв гарагаас Вьетнам руу 30 хоногийн хугацаагаар визгүй зорчино
2024 оны 3 сарын 06
Монгол Улсын иргэд ирэх пүрэв гараг буюу гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно.
Тодруулбал, БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 7-ноос хүчин төгөлдөр болно. Ингэснээр, Монгол Улсын иргэд БНСВУ руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна. Харин тус улс руу 30-аас дээш хоногийн хугацаанд зорчих бол зохих ангиллын виз авах шаардлагатай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655213
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс