Б.Оюунсанаа: Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 41.5 сая мод тарьж ургуулаад байна

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Ойн салбарын үндэсний II чуулган” Төрийн ордонд үргэлжилж байна. Ойн салбарын үндэсний чуулганыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан бөгөөд байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, технологи, инновацын шийдэл зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан байдаг. 

Ойн газрын дарга Б.Оюунсанаа "“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ бидний хувьд урт хугацаа боловч мод ургуулахад маш богино. Монгол Улсын  хэмжээнд өнөөдрийн байдлаар 41.5 сая мод тарьж ургуулаад байна.

Cтатистикаас манлайлагчдыг онцолбол:

  • Иргэн, нөхөрлөл, ААН
  • Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган аймагт тарьц суулгацын гол нөөц байна.
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • “Бугант нандин” ХХК БНСУ-ын Байгаль орчны мониторингийн төв ТББ-тай хамтран санхүүжилт босгон 100 сая мод тарьж, ургуулахаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.

БОАЖ-ын сайд болоод Ерөнхийлөгчийн илтгэлд дурдагдсанаар бид цаашид тэрбум мод тарих зорилтоос 2 тэрбум руу огцом үсрэлт хийх шаардлагатай болж байгаа. Үүний тулд бид  мод тарих байршлын хувьд нарийвчилсан төлөвлөгөө гаргах,а млалт авсан ААН, байгууллагууд хэрэгжүүлсэн арга хэмжээгээ нэгтгэн дүгнэх, мод үржүүлэгчдийн амьдрал ахуй, нөхцөл, эдийн засгийн чадавхад нь таарсан зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргах шаардлагатай." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655204
0 эможи

Б.Оюунсанаа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up