ЭМЯ-ны ТНБД-аар томилогдсон Д.Очирбат гэж хэн бэ?
Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийэ хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Очирбатыг томилох шийдвэр гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар ЭМЯ-ны удирдлагын багт танилцуулснаар Д.Очирбат Төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээж авсан байна.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм.
Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв.
Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг ажиллаж байсан юм.