Ж.Ганбаатар: ОХУ-аас шатахууны экспортдоо түр хориг тогтооно, үүнд Монгол Улс орохгүй гэсэн мэдээ ирсэн. Гэхдээ баталгаажаагүй

2024 оны 2 сарын 28

Arslan.mn

Энэ үеэр  шатахууны нөөцийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "ОХУ-аас тогтоол гарсан. Гэхдээ хараахан батлагдаагүй байна. Энэ хориг арга хэмжээ бол өмнө нь гарч байсан. Энэ нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үед дотоод хэрэгцээгээ хангах шаардлагаар экспортдоо хязгаар тогтоодог үйл явц юм. Ийм асуудал гарна гэдгийг урьдчилаад сонсчихсон байсан учраас нэлээд сайн ажилласан. Тиймээс Монгол Улс энэ хоригт орохгүй гэсэн мэдээлэл ирж байна. Гэхдээ баталгаажаагүй.

Нөөцийн хувьд дизель түлшээр бүх саваа дүүргэсэн, евро 92 дүүрэн, энгийн 92 авто бензин хэвийн, хангалттай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655069
0 эможи

keyboard_arrow_up