Ж.Ганбаатар: Зэсээ уул уурхайн биржээр худалдаалах шийдвэр гарлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Уул уурхайн биржээр зэсээ зарах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа.
Засгийн газрын тогтоолд уул уурхайн биржээр арилжсан зэс, молибдены баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ын татварыг тухайн биржийн үнээс нь авахаар шийдвэрлэлээ.
Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийх ба зэсийн үйлдвэртэй улсуудын компаниудыг урьж оролцуулан биржээр зэсээ зарж эхлэх гэж байгаагаа хэлнэ. Энэхүү хэлэлцүүлгээр яг хэзээ зарж эхлэхээ шийдвэрлэнэ.
Мөн эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойд харин хүсэлт тавьж байгаа. Миний хувьд маргааш Канад улс руу уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад явах ба энэ үеэр уг асуудлын талаар тусгайлан ярина" гэв.