УОК: Сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай

2024 оны 2 сарын 28

Arslan.mn

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын III хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар УОК-ын хоёрдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилт нэн хүндэрсэн аймгуудад ажиллаад ирсэн шуурхай бүлгийн ахлагч нарын саналыг сонсож, үнэлэлт дүгнэлт хийв.

Шуурхай бүлгийн ахлагч нар отор нүүдлээр яваа болон хаваржилт хүндэрсэн аймаг сум, багийн цасанд боогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх, эм тариагаар хангах зэрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, зудад нэрвэгдсэн 100 мянга гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад санал нэгдсэн юм.

Иймд хуралдаанаар мал сүргээ зудад алдсан малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих ажлыг зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран малжуулах төсөл хөтөлбөрийг эхлүүлэхээр судлах, өвс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх, хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Мөн ихэнх сумуудын Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвүүд туулах чадвар сайтай автомашин дутмаг байгаагаас үүдэн малчдад төрийн үйлчилгээ шуурхай хүрэхгүй байх асуудал үүсээд байгаа талаар хэлж байлаа.

Иймд зарим сумуудын ЗДТГ-ыг туулах чадвар сайтай автомашинаар хангахаар шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655045
0 эможи

keyboard_arrow_up