БОАЖЯ-аас “Хүслийн хад“ орчмыг 1.5 тэрбумаар тохижуулах ТЕНДЕР зарлажээ
2024 оны 2 сарын 27
БОАЖЯ-аас Аялал жуулчлалын "Хүслийн хад" орчмыг 1.5 тэрбумаар тохижуулах ТЕНДЕР зарлажээ.
Тодруулбал, Байгаль орчин,аялал жуулчлалын яамнаас улсын төсвийн 1,571,000,000 төгрөгөөр "Хүслийн хад" цогцолбор байгуулахаар болжээ.
Уг тендерийг энэ сарын 14-ны өдөр зарласан бөгөөд тендерийн баримт бичигт энэ мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар мэдээлэл багтаагүй байна.
Өөрөөр хэлбэл, юу хийх нь тодорхойгүй 1.5 тэрбум төгрөгийг Хүслийн хаданд хэрхэн шингээх вэ?
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
655027
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс