БОАЖЯ: “Хөх сувд 2024“ мөсний баярыг хойшлуулахгүй, хийнэ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай хөндөгдөж байсан ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн хийхээр болсон. Орон нутгийн иргэдийн хувьд ч худалдаа эрхэлж орлоготой болох боломж. Мөн олон улсын болон дотоодын жуулчид хэдийн захиалгаа хийж, нислэгүүд тавигдаж, аялал жуулчлалынхан маань бэлтгэлээ хангасан байна. Урлаг, соёлынхон ч тоглолт хийж зудад нэрвэгдсэн малчдад тодорхой хувийг хандивлахаа илэрхийлж байна.

Аж ахуйн нэгжүүд орлоготой байснаар зуд, байгалийн гамшиг эсрэг тэмцэх төсөвтэй болно. Ажлын хэсгийг хуралдуулж аюулгүй байдлыг хангах үүргийг өглөө гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654977
0 эможи

keyboard_arrow_up