Л.Оюун-Эрдэнэ: Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг ДАХИН НЭМНЭ

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн реформ илтгэл танилцууллаа.

Тэрбээр, Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. 

Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.  

Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ зудтай байгаа энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ. Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг дүгнэх Засгийн газрын гишүүдтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгэн ярилцах үүрэг өгөв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654937
8 эможи

Зочин
2024-02-24 11:13
Jiremsenii mung tsalantai eejiin mung 2 nemmeer ym aa jiremsen eejiin sariin vitamin 100k boldog baixad 20jiliin umnu ugdug baisan 40k xeweerei l baixiin tsalantai 50 bas ylgaagvi arai l baga bna sh de
Билгээ
2024-02-23 13:59
Адилхан төрийн албан хаагчдыг аймгийн төв гэдгээр нь ялгаж 6 сарын тэтгэмжийг нь өгөхгүй юм бна лээ ш дээ. Ёстой инээдтэй кххх
Зочин
2024-02-23 12:09
Юу ч хийж бүтээхгүй цалин нэмээд байхаар төгрөг цаас боллоошдээ,эдийн засгийн бодлого гэж байна уу
зочин
2024-02-23 11:18
халамж ихсвэл инфляц л нэмэгддэг, орлого нэмэгдсэн үнэн шалтгааныг эдийн засагчид тайлбарлаад байгаа
Зочин
2024-02-22 20:59
Яамд мэргэжлийн бус, хариуцлага бух шатанд гацсан, худлаа шоудсан, тэнэсэн хумуус байх юм!
Л.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up