Малчдын 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулахаар болжээ
2024 оны 2 сарын 20
Малчид зээл тэглээд өг гэж хүсээгүй. Харин боломжтой бол хойшлуулж өгөхийг л хүссэн билээ.
Тэгвэл 140 мянган малчин 1,2 их наядын зээлтэй байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Төв банк болон арилжааны банкнуудад малчны хүсэлтийг уламжлахдаа тэглэх талаар огт дурсаагүй. Зөвхөн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд хойшлуулах гарц гаргалгааг хамтдаа хайх санал тавьсан байна.
Ингэснээр тэд Шадар сайдын саналыг хүлээн авч,Монгол банк зээлийн чанарын асуудалд арилжааны банкнуудтай хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654866
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс