Виз гаргуулсан монголчууд хил дээрээс буцаагдаж, хэдий хүртэл хохирсоор байх уу, Б.Батцэцэг сайд аа
Ажил, амьдралаа өөд нь татах хүсэлтэй монголчууд өөрийн бүх бичиг баримтаа БНСУ-ын Элчин сайдын яаманд удаан хугацаагаар хураалган байж визэнд ордог.
Виз гарах, гарахгүй нь тухайн хүний "аз, ёндоо" гэж хэлж болохоор. Виз гарсан иргэд АНУ-ын ногоон карт хожсон мэт л баярлацгаадаг. Гэтэл одоо виз нь гарсан хэдий ч Солонгосын хил дээрээс шалтгаангүйгээр буцаагдах тохиолдол их байна.
Монгол улсад суугаа Солонгосын Элчин сайдын яамнаас визээ авсан иргэд өөрийн хамаг байдгаа баран дэнчин тавин очдог. Гэтэл яагаад монголчуудыг буцааж байна вэ гэсэн асуудал яригдсаар багагүй хугацаа өнгөрлөө. Үүгээр ч зогсохгүй аяллын визээр орж гарахад хүртэл хэцүү болсон талаар иргэд ярьж байна.
Монголчууд цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирч байгаа энэ асуудал дээр Гадаад харилцааны яам ямар ажил хийж байна вэ. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах Гадаад харилцааны яам, сайд гэж байна уу? гэж асуумаар...
УИХ-ын сонгууль ойртсон эдгээр өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх асуудалд анхаарал хандуулахаас илүүтэйгээр цагаан сарын золголтоо хийж, орон нутгаар одон медаль тарааж, өөртөө зориулан клип хийлгэж явна.
Виз гаргуулсан монголчууд хил дээрээс буцаагдаж, хэдий хүртэл хохирсоор байх уу, Б.Батцэцэг сайд аа...