ЗГ: 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг аймаг орон нутаг, малчдад олгохоор шийдвэрлэлээ

2024 оны 2 сарын 16

Arslan.mn

Өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Тухайлбал:

  • Тэжээл, импортын гурилын татварыг чөлөөлөх асуудлыг Улсын Их Хуралд өргөн барих 
  • Аймаг, орон нутаг руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг явуулахтай холбоотой бензин шатахууны зардал 
  • Сум, багууд руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилготой ажлын хэсэг ажиллаж байна. 
  • Малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтэй холбоотой ажлыг зохион байгуулах зардал 
  • Отор нүүдлээр яваа иргэдэд хоол хүнс, эмийн багцыг хүргэх ажил 
  • Зарим сумдад зориулалтын эмнэлгийн автомашиныг нийлүүлэх гэх мэт аймаг орон нутаг, малчдад нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр Засгийн Газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654774
0 эможи

keyboard_arrow_up