“2023 оны ногдол ашиг болох 257 мянган төгрөгийг 2024 оны 4-р сарын эхний 7 хоногт олгоно“

2024 оны 2 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын /2024.01.31/ хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад буй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг "Эрдэнэс Монгол" нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000-ыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээлэв.

Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа аж.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  "1072 хувьцаагаа бүрэн эзэмшдэг иргэн татвар төлсний дараах байдлаар 104 мянган төгрөг авна. 

2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2023 оны ногдол ашгийг 2024 оны 3-р сарын сүүлийн 7 хоног, 4-р сарын эхний 7 хоногт иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257,000 төгрөг болж байна " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654453
0 эможи

Зочин
2024-02-02 13:00
Адмиралын энэ хулгайчийг бушуу түргэн огцруулъя аа.
keyboard_arrow_up