ТАНИЛЦ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хэдэн хувьцаатайгаа шалгах ЗААВАР

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газраас мэдээлэл хийж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ гэж мэдээллээ.

Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцсоноор 1,072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авна. Харин зарим иргэн хувьцааны тодорхой хувиа зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байна.

Иргэн та хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэхийг хүсвэл эхлээд хувьцааны тоогоо мэдэх хэрэгтэй.

Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа ЭНД дарж нэвтрэн регистрийн дугаараа кириллээр бичин шалгах боломжтой. Мөн өөрөөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим сайтад нэвтэрч ЭНД дарж, регистрийн дугаараа бичиж шалгана уу.

Иргэн таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд дээрх сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ.

Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай.

Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
3
confuse an post
3
angry an post
4
654424
25 эможи

Сэрмядаг
2024-02-02 17:43
Хувьцаа яагаад орж ирхгүй байгаа юм бэ
Болормаа
2024-02-01 13:13
ийм өчүүүхэн аргаар хүмүүсийн саналыг худалдаж бгаа юм уу
Өлзийцэцэг
2024-01-31 17:28
Баярлалаа
Sukhbaatar
2024-01-31 15:39
Xuvtcaa
Алтанхуяг
2024-01-31 15:37
1063 байна 10 -г нь хэн шаачваа
Dolgorsuren
2024-01-31 15:17
Bayarlalaa.
Dolgorsuren
2024-01-31 15:16
Talarhaj b.na
Зочин
2024-01-31 14:57
Шалгаж болохгүй байна?
ochirhuu
2024-01-31 14:34
yahvdel
keyboard_arrow_up