ШУУРХАЙ: Ерөнхий сайд Баялагийн сангийн хуулийн талаар мэдэгдэл хийнэ
2024 оны 1 сарын 31
Засгийн газрын хуралдаан үргэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай, тус компанийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Засгийн газрын хуралдааны дараа буюу 13.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Баялагийн сангийн тухай хуулиар мэдэгдэл хийж, парламентад суудалтай намын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Мөн үргэлжлүүлээд Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүдийг танилцуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
654413
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс