1072 хувьцааны ногдол ашиг хэзээ олгохыг Засгийн газар ӨНӨӨДӨР шийднэ

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
  • Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс олгоно" гэх мэдээлэл гарч, иргэдэд хүлээлт үүсээд байгаа.

Учир нь "ЭТТ" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат,

2022 оны ногдол ашгаас нэг иргэнд 116,000 төгрөг хуваарилагдана. Үүнийг сар шинийн баяраас өмнө олгох боломжтой.

2023 оны ногдол ашгаас нэг иргэнд 233,000 төгрөг оногдох төлөвтэй. Үүнийг сар шинийн баярын дараа хуваарилах асуудал яригдана хэмээсэн.

Засгийн газраас гарсан мэдээллийг бид эргэн мэдээллэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654407
0 эможи

keyboard_arrow_up