Бүртгэлийн үйлчилгээг цагийн хязгаарлалтгүй хүргэх 24/7 цахим төв нээгджээ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Улсын бүртгэлийн байгууллага  иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс  иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэллээ.  Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд дараах төрлийн үйлчилгээг авах боломжтой юм.

Үүнд,

  • Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/
  • Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/
  • Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ
  • Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ
  • Төлбөр тооцооны үйлчилгээг тус тус үзүүлэх юм.

Энэхүү 24/7 цахим үйлчилгээний төв нээгдсэнээр иргэд ямар ч оочир дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй,  заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ гээд олон үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо.

Arslan.mn

Дээр нь, энэ төвөөс гадна явуулын  хөдөлгөөнт үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь бүртгэлийн  байгууллага дээр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс дээр бүртгэлийн байгууллагаас очиж үйлчилдэг болж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654378
0 эможи

Зочин
2024-01-30 14:32
Ямар ч сайхан үйлчилгээ ва.Хэрэгжүүлээд яваарай
keyboard_arrow_up