Б.Энхбаяр: Бид хот дотроо аюултай ачаа, барааг төмөр замаар тээвэрлэдэг. Нийслэл дарьтай торх болж хувирсан байна

2024 оны 1 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Улаанбаатар хот дотуураа аюултай ачаа тээвэрлэдэг, төмөр замтай түүнтэй нь ойрхон маш олон орон сууц, үйлчилгээний төвүүд шахаж баригдсан байдаг. Үүнийг шийдэхтэй холбоотой тойрог замын асуудал яригдаж байна. 

Улаанбаатар хот газар, утаа, нийтийн тээврийн асуудлаасаа эхлээд дарьтай торх болж хувирсан байна. Үүний уг үндэс нь явсаар авлига дээр очиж байна. Сүүлийн 20 жилийн авлигаас болж хэн ч гарч ирээд асуудлыг шийдэх боломжгүй түвшиндээ тулчихсан байна" гэв. 

Иймд өнгөрсөн 20 жилийн газар олголт, авлига, нийтийн тээврийн асуудлаар дагнаж олон нийтийн мэдэх эрхийг хангах үүднээс нотлох баримтыг шинжлэн судлах түр хороо байгуулж үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө ахлахаар болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654309
2 эможи

Зочин
2024-01-26 15:16
ЯГ ҮНЭН НИЙСЛЭЛ ДУРААРАА ДУРГИГЧДЫН ДАРЬИАЙ ТОРХ БОЛЖЭЭ. ШТС, ГАЗ ГЭЭД БҮХ ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ МАТЕРИАЛТАЙ КОМПАНУУДЫГ ХУУ ХОТООС ГАРГАХ НЬ ЗӨВ ШҮҮ. МӨН 100 АЙЛЫН БАРИЛГИЙН МАТЕРИА ХУДАЛДДАГ ХЯТАДУУДЫГ Ч ХОТООС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
keyboard_arrow_up